• Эхлэл
  • Зөвлөлдөх танхимын анхдугаар хуралдаан болж байна

Зөвлөлдөх танхимын анхдугаар хуралдаан болж байна

2016/03/16

“Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэн байгуулагджээ.

Тус бодлогын судалгааны хүрээлэн нь салбар бүрийн залуу удирдагчид, судлаачдын нэгдэл болсон ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага аж.

Монгол улс эдийн засгийн болон нийгмийн хөгжлөөрөө ирэх 25 жилд тэргүүлэгч гүрэн болоход бодлогын судалгаа, мэргэжлийн зөвлөмжөөр бодит хувь нэмэр оруулах зорилготой уг хүрээлэнгийн Зөвлөлдөх танхимын анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж байна.

Бизнесийн эрүүл орчныг дэмжсэн засаглал тогтож, ёс зүй өндөртэй иргэний нийгэм төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьсон төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатны оюун санааны нэгдлийг дэмжин, үндэсний ялгарал, өв соёл, үнэт зүйлээ хадгалан хамгаалахад ч өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлэх юм байна.

“Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Зөвлөлдөх танхимын анхдугаар хуралдаанаар буюу өнөөдөр байгууллагынхаа дүрмийг батлаж, бүтэц бүрэлдэхүүнээ сонгох аж.

Улс орнуудын хөгжлийн хурдасгуур болсон дэлхийн 8000 гаруй бодлогын судалгааны хүрээлэнгүүдийн нэгэн адил хөгжилд түүчээлэх тус байгууллагыг Харвардын Их сургуулийн 2015 оны төгсөгчид үүсгэн байгуулахаар анхлан санаачилжээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна