• Эхлэл
  • Магистрант, докторантад олгох судалгааны тэтгэлэг зарлалаа

Магистрант, докторантад олгох судалгааны тэтгэлэг зарлалаа

2016/03/16

Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад магистрант, докторантад  сурч буй залуу судлаачдад олгох тэтгэлгийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас зарлажээ.

Их, дээд сургуулиудын интерпренёр үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн  судлаачдын залуу халааг бэлтгэх, тэдний эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр өгөөжийг нь дээшлүүлэхэд уг тэтгэлгийн зорилго орших аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшүүлэх материалыг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт болон Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журмыг дараах холбоосоор харна уу:

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт

Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журам

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-260325 дугаарын утсаар авах боломжтой.


Сэтгэгдэл байхгүй байна