Сүүлийн хоногуудад хулгай дээрмийн хэрэг их гарах болсон. Мөн өнгөрсөн долоо хоногт автомашины толь хулгайлсан этгээдийг цагдаагийнхан барьсан ба тэрээр хэрэгээ хүлээсэн бөгөөд 123 удаагийн давтан хэрэг үйлдсэн нь мөн тогтоогдсон талаар өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй адил гэмт хэргүүд ар араасаа гарсаар байгаа тул иргэд ААН байгууллагууд анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
Мөн ганц шөнийн дотор маш олон гэмт хэргийн шинжтэй дуудлага цагдаагийн байгууллагад ирж байгаа аж. Энэ сарын 14-с 15-нд гэхэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 152, зөрчлийн 1178, согтуугийн 461, зам тээврийн ослын 329 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 74 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 47 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар 9 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 35, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 2, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 14, осол 8 гарч 18 хүн гэмтсэн байна.
Залилангийн хэрэг нь ихэвчлэн гадаад руу зуучилж өгөх, сүлжээ бизнес зэрэг байдаг. Иймд иргэд энэ үйлдлээс урьдчилан сэргийлж сүлжээ бизнест элсэхгүй байх хэрэгтэй билээ. Ингэж байж өөрийгөө гэмт хэргийн золиос болхоос хамгаалж чадна.
Сэтгэгдэл байхгүй байна