• Эхлэл
  • Ноос ноолуурны үнэ ханш

Ноос ноолуурны үнэ ханш

2016/03/16

Хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний зах зээлийн үнийн судалгаагаар 2016 оны хоёрдугаар сард үхрийн 2 м-ээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд, Баянхонгор, Увс, Булган, Дорнод аймагт хамгийн бага буюу 20.0-25.0 мянган төгрөг;

Архангай, Орхон, Дархан- Уул, Төв аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 38.0-40.0 мянган төгрөг;

Адууны ширнийх Баянхонгор, Булган, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймагт хамгийн бага буюу 20.0-24.0 мянган төгрөг;

Завхан, Увс, Говьсүмбэр, Дархан-Уул, Хөвсгөл аймагт хамгийн их буюу 30.0-35.0 мянган төгрөг;

Ямааны 1 кг цагаан ноолуурын үнэ Ховд, Баян-Өлгий, Баянхонгор аймагт хамгийн бага буюу 25.0-30.0 мянган төгрөг;

Өмнөговь, Архангай аймаг, Улаанбаатар хотод хамгийн их буюу 37.0-40.0 мянган төгрөг

байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна