Урсгал зардал өсчээ

2016/03/16

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний 2 сард 708.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 967.3 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 73.2 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 4.9 хувиар буурч, зарлага 3.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 27.4 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар буурахад бусад татвар төлбөр хураамжийн орлого 50.4 тэрбум төгрөг буюу 48.1 хувь, орлогын албан татварын орлого 39.3 тэрбум төг буюу 26.7 хувь, гадаад үйл ажилллагааны орлого 3.2 тэрбум төгрөг буюу 9.1 хувь, тусгай зориулалтын орлого 0.7 тэрбум төгрөгбуюу 36.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар 3.6-32.1 тэрбум төгрөг буюу 13.3-70.9 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 88.5 хувийр татварын орлого, 11.5 хувийг татварын бус орлого эзэлж өмнөх оны мөн үеийнхээс татварын орлогынх 1.0 пунктээр өсч, рбус орлогынх 0.6 пунктээр буурчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2016 оны эхний 2 сард 967.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 36.4 тэрбум төгрөг буюу 3.9 хувиар өсөхөд урсгал зардал 86.5 тэрбум төгрөг буюу 11.0 хувь, урсгал шилжүүлэг 20.2 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч хөрөнгийн зардал 73.2 тэрбум төгрөг буюу 45.1 хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 90.4 хувь, хөрөнгийн зардал 9.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс урсгал зардлынх нь 5.8 пунктээр өсч, хөрөнгийн зардлынх 8.2 пунктээр буурсан байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна