• Эхлэл
  • Дүү нь ахынхаа аминд хүрчээ

Дүү нь ахынхаа аминд хүрчээ

2016/03/16

Сүүлийн үед гэмт хэргийн гаралтын тоо өсч байна. Энэ нь нийгэмд замбараагүй байдал бий болсонг харуулж буй хэрэг.

Ажилгүй иргэдийн тоо өсч байгаа ба архидан согтуурах явдал ч ихэссэн нь үүнтэй холбоотой. Гэр орон доо архидан согтуурах явдал хэн нэгний амьтай холбоотой болж байгаа юм.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний аминд хүрэх явдал олон бий. Үүнтэй адил нэгэн аймшигт хэрэг энэ сарын 14-нд гарчээ.

Тодруулбал: Төрсөн ахынхаа аминд хүрсэн хэрэг СХД-т гарчээ. Тус дүүргийн оршин суугч 51 настай эрэгтэй Г-ийн хоолойг төрсөн дүү 41 настай эмэгтэй Ц гэгч согтуурсан үедээ гараараа боож амь насыг хохироосон хэрэг гарсан байна.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Иргэд гэр бүлийн хүрээнд архидан согтуурсны улмаас үйлдсэн гэмт хэргийн тоо ихэсч байгаа тул энэ хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна