• Эхлэл
  • Жолооч нарт тулгамдсан асуудал

Жолооч нарт тулгамдсан асуудал

2016/03/16

Монгол Улсын хувьд зарим татварын тогтолцоо иргэдийг бухимдуулдаг. Үүний нэг бол автомашин татвар юм. Нийслэлийн хэмжээнд автомашины тоо олширсон учир дугаарын хязгаарлалт хийн замын хөдөлгөөн ачааллыг буруулах зорилготой ийн зохицуулж байгаа.

Энэ байдал хэвшээд багагүй хугацаа өнгөрсөн ч иргэд татварын асуудалд тийм ч таатай хандахгүй байна. Мөн сүүлд гарсан журам буюу жолоочийн 10 оноо нь чанга хэмээн үзэж буй аж.

Зөрчил гаргасан тохиолдолд жолоочийн 10 онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль төлнө гэдэг эдийн засаг болоод өнөөдрийн нөхцөл байдалд тохиромжгүй хэмээж байгаа юм.

Тухайн тээврийн хэрэгслийг эзэмшсэнийх нь төлөө ногдуулж байгаа татвар болохоор эзэн нь машинаа унасан эсэхээс үл хамааран бүтэн жилээр тооцож авдаг татвар бөгөөд татварыг жилдээ нэг удаа бүтэн жилээр тооцон төлөх ёстой хэмээн албаныхан хэлж байна.

Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх машинаас автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас гадна  агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураан авдаг байна. Агаарын бохирдлын төлбөрийг бензин болон дизель хөдөлгүүртэй гэж хоёр ангилан үзэх бөгөөд бензин хөдөлгүүртэй автомашинаас ялгарч буй нүүрсхүчлийн хий буюу СО2-ын хэмжээг тогтоож байж төлөх төлбөрийг гаргадаг. Жилдээ авах төлбөрийн хэмжээ 1800-9500 төгрөгт хэлбэлздэг байна.

Харин зам ашигласны төлбөрийн хувьд таксины жолооч нар жилд 30 мянган төгрөг төлдөг аж. Суудлын автомашины цилиндрийн багтаамжаас шалтгаалан 20-40 мянган төгрөг, ачааны машинууд даацаас шалтгаалан 40-70 мянган төгрөгийг жилдээ нэг удаа төлдөг байна. Энэ мэтчилэн жолооч нараас авах татвар торгуулийн хэмжээ өнөөдрийн эдийн засгийн байдалтай уялдахгүй байгаа хэмээн иргэд бухимдаж байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна