• Эхлэл
  • Хонинд ксерво хагалгаа хийж, дөрвөн ихэр хурга төрүүлжээ

Хонинд ксерво хагалгаа хийж, дөрвөн ихэр хурга төрүүлжээ

2016/03/16

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3-р багийн малчин Г.Батсүхийн хээлтэй хонь иврээд, хээл нь хүндрээд байна гэсэн дуудлагын дагуу аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн халдвартын их эмч Ё.Гэрэлт-Одоор ахлуулсан малын эмч нарын баг очиж, тус хонинд кесеров хагалгаа хийжээ.

Улмаар кесеров хагалгаа 4 ихэр хургыг эсэн мэнд гардан авсан байна.

Монголын анхны гэмээр кесеров хагалгаагаар хурга төрүүлсэн уг хонь өмнө нь 3 удаа 3 ихэр хурга гаргаж байжээ. Харин дөрөв дэх удаагаа ийнхүү 4 ихэр хурга гаргасан энэ аж.

Гарсан төлүүд нь бас 3 ихэр хурга гаргадаг гэдгийг малчин Г.Батсүх онцолжээ.


Сэтгэгдэл байхгүй байна