Нийслэлийн баруун зах руу буюу Сонгино хайрхан дүүргийн иргэдэд цэвэр агаар хэрэгтэй байгаа хэмээн тус дүүргийнхэн хэлж байна.
Цэвэр агаар хэрэгтэй хэмээх учир нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж тус дүүрэгт байрладаг бөгөөд цэвэрлэх байгууламжын үнэр дүүргийн бүх байршилд үнэртэй иргэдийн хувьд таагүй байдал үүсээд байгаа аж.
Өмнө нь цэвэрлэх байгууламжыг шинэчлэх талаар ярьж байсан ч өнөөдөр энэ яриаг мартагдаад удаж байгаа юм.
Иргэдхэлж гэртээ байхад л тус газрын бохирын үнэр үнэртэй байгаа нь асуудал болж байна хэмээв. Бүр цаашлаад энэ бохирын үнэр хувцас биеэнд шингэж байна хэмээн гомдол мэдүүлсээр байгаа аж. Нийслэлийн бохирыг шийдэх нэн шаардлага байгаа гэдгийг иргэд хэлэв.
Үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгууд нийт 19.5 сая ам долларыг зээлээр авч, аймгийн төвүүдийнхээ цэвэрлэх байгууламжийг шинэчилж барихаар болсон байна.
Одоогоор талууд хооронд хийгдэх хэлэлцээр үргэлжилж байгаа аж. Иймээс зээлийн хугацаа, хүү ямар нөхцөлтэй байх нь тодорхойгүй байгаа юм. Зээлийн гэрээг Засгийн газар эцэслэн шийдэх бөгөөд хэлэлцээрийн хүрээнд 2018 он гэхэд дээрх дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна гэсэн тохиролцоог талууд хийсэн байна.
Харин Нийслэлийн цэвэрлэх байгууламжыг хэзээ шинэчлэх вэ? гэсэн асуулт иргэдээс ирсээр байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна