Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан туршилт тооцоо) 2016 оны 2 дугаар сард 116.2 (2010=100) болж, өмнөх сарынхаас 9.1 хувь, жилийн эцсийнхээс 11.4 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеийнхээс 19.0 хувиар өсчээ.
Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт молибдений баяжмал, нүүрс, газрын тос, зэсийн баяжмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 6.8-65.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, архи, хиаман төрлийн бүтээгдэхүүн, цэвэр ус, катодын зэс, бетон дэр, спирт, гоо сайхны тос, ном, төмөр замын дэр мод, хэвлэмэл хуванцар картууд зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.5 хувиас 3.4 дахин өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, хайлуур жонш, буталмал чулуу, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 24.1-84.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, шар айраг, талх, амтат ус, ундаа, нарийн боов, бууз, банш, жүүс, малын тэжээл, зүсмэл материал, вакуум цонх, хаалга, цемент, металл бэлдэц зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.1-99.6 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2016 оны эхний 2 сард 1376.5 тэрбум төгрөг болж, 848.8 тэрбум төгрөг буюу 61.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна