• Эхлэл
  • Цаазын ялаар наймаалцаж тоглох уу

Цаазын ялаар наймаалцаж тоглох уу

2016/03/17

Н.Энхбаяр УИХ-ын дэд дарга Л.Цогоос нэг сая ам.доллар нэхсэн гэнэ. Энэ тухай Л.Цог олон нийтэд хэлж орхино билээ. Яг л Г.Шийлэгдамба шиг. Хүн тэжээвэл толгой цустана гэгчийн үлгэр л МАХН-д өрнөж байгаа бололтой юм. Юутай ч экс намынхнаасаа хандив нэхэж, магадгүй дарамталдаг болох нь илчлэгдэх янзтай.

Өнгөрсөн долоо хоногт цаазын ялыг сэргээх тухай асуудал цахим ертөнцөд хөндөгдөж, олон нийтийн дэмжлэгийг хүлээв. Авлигачдыг цаазаар авдаг болбол Монголд цэцэглэн хөгжиж байгаа авлигын хэрэг буурна хэмээн цөөнгүй хүн үзэж, төрийн төмөр нударга үгүйлэгдэж байгааг сануулсан.

Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 168 орны 72-т жагссан. 2012 онд 36 оноо авч 94, 2013 онд 38 оноо авч 83 байрт орсон бол 2014 онд 39 оноотойгоор 175 орноос 80-д эрэмбэлэгдсэн аж. Харин өнгөрсөн онд найман байраар урагшилж 72 дугаарт жагссан ч, авсан оноо нь өөрчлөгдөөгүй.

Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилд Монгол Улсын авлигад өөрчлөлт ороогүй, зөвхөн авлигын индексийн үнэлгээнд хамрагдсан орны тоо наймаар буурчээ. Шударга л байж авлига, албан тушаалын хэрэгтээ тэмцэхээ эрх баригчид илэрхийлдэг ч зөвхөн өрсөлдөгчөө намнах хүрээнд үйл ажиллагаа явуулдаг нь нууц биш. Ямартаа л 2012 оны сонгуулийн өмнө МАН-ын угшилтай хурган дарга нарыг Авлигатай тэмцэх газраас шалгасан. Цаашлаад сонгуульд нэр дэвшихээр зэхэж байсан заримыг нь ч саатуулан шалгасан тохиолдол бий.

Гэтэл урд хөрш Лю Хан хэмээх тэрбумтанд цаазаар авах ял оноов. Мөн Ираны тэрбумтан Бабак Занжанид авлига авсан хэргээр мөн л цаазын ял сонсгоод байна.  Түүнчлэн Хятад авлигыг арилгахын тулд 16 мянган төрийн албан хаагчийг цаазалж, ОХУ-д хууль бусаар хөрөнгөжсөн авлигачдын өмчийг улсын орлого болгохоор ажиллаж байна. Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим ингэж үйлчилдэг. Харин манайд эсрэгээрээ. Иймдээ ч авлигачдыг цаазаар авах санаачилгыг олон нийт дэмжиж байгаа юм.

Гэхдээ энэ санаачилгын зорилго, зорилт нь юу вэ. Ганц углуургатай санаачилга мөн үү гэсэн олон асуулт дагалдана. Тэгсдүүлж харсан нэгэнд Н.Энхбаярыг цаазаар авах хэрэгтэйг ч сануулах шиг. Авлига, албан тушаалын хэргээр аавын хаалга татаж, Ерөнхийлөгчийн уучлал хүлээсэн тэрбээр дахин авлигын хэрэгт холбогдож мэдэхээр нөхцөл байдал бий болчихсон.

Нөхдийнх нь хэлж ярьж байгаагаар тэр авлига авахгүйгээр амарч чаддаггүй нэгэн бололтой юм. Нөгөөтэйгүүр, МАН, МАХН нэгдэх сургаар Н.Энхбаярыг өдөөн хатгах хандлага ч нэлээд цухалздаг. Магадгүй дээрх санаачилгын эцсийн үр дүн нь “загалмайлсан эцэг”-ийг үгүй хийх байж ч мэдэх юм. Цаашлаад дараа дараагийн хүмүүс ч эрэмбэлэгдэх биз.

Нөгөөтэйгүүр цаазын ялыг сэргээж авлига, албан тушаалтнуудыг хэрэгтнүүдэд үйлчилдэг болбол Монгол Улсад амьд үлдэх хүн бий болов уу гэх эргэцүүлэл бий. Найман настай балчираас наян настай буурай хүртэл авлига өгдөг болсон цаг шүү дээ. Найман настай хүүхэд хүртэл багшаа аргалах ухаанд суралцаж, наад зах нь набор өгөхөө мэддэг болсон үе.

Энэ бас л авлигын нэг хэлбэр. Ингээд хөөвөл алтан гартай эмч нар хүртэл хүний амийг авлигын хэдэн төгрөгөөр хэмждэг болоод удаж байгаа. Багш нар ч ялгаагүй. Ямартаа л  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 63 оюутан дүнгээ засуулахын тулд авлига, хээл хахууль өгсөн хэргээр шалгагдаж байх вэ дээ. Далд хэлбэрийн энэ хэрэг манайд ил цагаандаа гараад удсан. Авлига авдаггүй албан тушаал ч гэж Монголд алга. Энэ үүднээс нь авч үзвэл бас хачирхалтай дүр төрх ажиглагдах вий.

Гол нь авлига, албан тушаалтанд хатуухан сануулга хэрэгтэй юу, хэрэгтэй. Төрийн төмөр нүүрийг үзүүлэх зайлшгүй шаардлага бий юу, бий. Энэ үүднээс нь авч үзвэл байж болох санаачилга. Өмнө нь авлигын хэрэг саяар хэмжигддэг байхад хэрэглэдэг байсан бол хууль өдгөө ч хэвээрээ. Тийн атал авлига авсан тоон хэмжүүр тэрбумаар яригдаж байна. Хэдэн арван сургууль, цэцэрлэгийн барилга залгичихсан авлигачид таван жил битгий хэл таван сар саатуулагдаад гарах нь бий. Зарим нь бүр эрүүл мэндийн шалтгаанаар өршөөгдөн суллагддаг мода ч дэлгэрсэн.

Авлига, албан тушаалын хэрэг буурах нь битгий хэл өсөн нэмэгдэж, цэцэглэн хөгжиж байгаа нь ч маргашгүй үнэн. Хамгийн гол нь энэ бүхэн бослого болж хувирдаг хэд хэдэн жишээ бий. Хохирогчид нь иргэд. Энэ байдал манай улсад бий болоход тун ч ойртсон.


Сэтгэгдэл байхгүй байна

  • хэхэ
    хүн гэдэг нам бий болоод манан гийн хандив эрс багаслаа
    2016 оны 03 сарын 21
  • Зочин
    Манай УИХ-ын гишүүд бүгд цаазаар авахуулах юм байна л даа тэгээд цэвэршвэл сайхан л байна
    2016 оны 03 сарын 21
  • Зочин
    ман ан ын авсан хандивыг та нар хэдий хэрийн гэж бодож байна
    2016 оны 03 сарын 21
  • almas
    kkk N.Enkhbayr eh orni huu ym uu kk uheerin tolgoi gargachihaad buuljis hurch bnaaaa
    2016 оны 03 сарын 21
  • Зочин
    Энэ 2 намынхан бугд авилгал авдаг гэдгийг монголчууд бугд мэднэ авилгал авсан нь тогдоогдсон хунийг хорьж чадахгуй байж юун цаазаар авах
    2016 оны 03 сарын 20
  • Ардын иөлөөлөл
    Энэ ”хэрэг” ул үндсээрээ, бүр шалтгаанаараа илрээд, бусад намуудын авсан хандив нэртэй авилга нь Энхбаярыхаас өчнөөн тэр бумаар даваад, бас бус гадаадаас авсан мөнгөнөөсөө завшсан хэргүүд үнэн мөнөөрөө илчлэгдээд ирсэн цагт ”юм” нэг эргэх байлгүй дээ. Үнэн ярьсан хүнийг өөрийгөө өмөөрсөн гээд байх хэрэггүй биздээ?
    2016 оны 03 сарын 20
  • Зочин
    Авилгын загалмайлсан эцэг гэдэг чинь Элбэгдорж болсон шүү дээ гээд фейс-ээр бичигдээд байгаа нь юу болж байгаа юм болдоо? Хулгай хийсэн хүн, хулгайчийг бариарай гэж орилдог гэдэг шиг юм болоод байгаа юм байна гэж яригдаж байгаа шүү!!!
    2016 оны 03 сарын 20
  • Зочин
    Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярын авилгал авах, мэнгэ авах шунал хэзээ ч болихгvй. Яг хулгайч шиг
    2016 оны 03 сарын 20
  • Зочин
    монголд одоогоор Энхбаяраас өөр эх орны хүү даанчиг нэг ч алгадаа. Түүнийг мөнх тэнгэр эвээг.
    2016 оны 03 сарын 20
  • Зочин
    Цогын нутаг гэх Алтайд бол ийм үйлдэл гаргасан хүнийг”УУДАГ ХУДАГТАА БААХ” гэдэг юм даа.
    2016 оны 03 сарын 20
  • ИРГЭН
    авлига хар тамхи 2-той хатуу тэмцэл хийх хэрэгтэй энэ 2 хэрэгт цаазын ял байх хэрэгтэй шүү
    2016 оны 03 сарын 19
  • emegtei
    Manai orond tohirohgui olon hun helmegdene
    2016 оны 03 сарын 19
  • AX
    Ардчилалын зарчмуудаас ухарсан учраас авилга цэцэглэх болсон хэрэг. Зөвхөн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлснээр авилгыг эцэс болгох боломжтой. Жишээ нь намын жагсаалтаар УИХ-д сонгогдож байгаа хүмүүс чинь намдаа хандив нэрээр авилга өгсөн хүмүүс шүү дээ. Ерөөсөө ТӨРИЙН СОНГУУЛЬ хийж байгаа юм бол ТӨР нь зардлаа гаргаад зохион байгуулаад л хийнэ биз дээ. Яахаараа намууд төрийн сонгуулийн санхүүжилтийг гаргах ёстой юм бэ гэж бодогдох боллоо.
    2016 оны 03 сарын 19
  • zochin
    ene khun ooroo erdoo zugeer baikhgyi baina alban tushaalaasaa buugaad morooroo idsen yumaa ideed khevtsen bol oroldokhgyi l baisan ooroo butsaj tor ruu dairaad baikh yum khuuly esny eronkhiilogch ajillaj baikhad l bi baikh estoi geed dairaad baina zugeer l yav l daa busdygaa khundelj sur ter saaral ordonyg martaad xodoo garch l amarmaar yum
    2016 оны 03 сарын 18
  • Иргэн
    зүгээр л олны өмнө ил тодоор шийтэгчихвэл бусад нь сургамж болно доо. Авилагачдыг цэвэрлэх хэрэгтэй.
    2016 оны 03 сарын 18
  • Зочин
    alaad alaad uxdeggui zombi
    2016 оны 03 сарын 18
  • Зочин
    enhbayariig bur baihgui bolgovol eldev avilga baga ch gesen arilah yum bishuu!!!!!!!!!!!! olon ch huniig zovooj bndaa ene hun uhehdee zovj uheh bhdaa ene hun
    2016 оны 03 сарын 18
  • Зочин
    хүн хийсэн үйлийнхээ үрийг эдэлдэг жамтай шүү
    2016 оны 03 сарын 18
  • Зочин
    юм л бол энхбаярыг гэмтэн болгох энэ ажиллагаа удахгүй илэрч мүүний пастор тэргүүтэй бүлэглэл балрана
    2016 оны 03 сарын 18
  • Зочин
    Энхбаяр шиг авилгачныг өршөөсөн элбэгдорж буруутай. Хэрэв энхбаяр хятад улсын иргэн байсан бол аль эрт цаазлуулсан.
    2016 оны 03 сарын 17
  • Зочин
    sanaataigaar hunii ami hunuusun bolon onst ih hemjeenii heel hahuuli (10sayaas deesh 100 hurtel bol 10-25 jil, harin 100-aas ter bum tuunees deesh bol buh nasaa ni buyu tsaazaar avch baival zohiltoi met bna ) avsan etgeediig tsaazaar avch bh harin onts ih hemjeenii hahuuli ugsun huniig 25 jil hurtel hugatsaagaar horij bval taarna
    2016 оны 03 сарын 17
  • tuya
    Tsaazin ylaa sergehig demjij bna.xvn alah ni ihesch bna gaduur
    2016 оны 03 сарын 17
  • Зочин
    toroos horongjson luibarchidiin horongiig huraaj ulsiin orlogo bolgomoor uym
    2016 оны 03 сарын 17
  • ахахахах
    Авилгын хэргийг анх эхлүүлсэн цэцэглүүлсэн,бас асар их өндөр нэр хүндийг анх авсан хүн нь Намбарын Энхбаяр биздээ,АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ гэдэг энэ эрхэм нэрийг өөр хэн ч аваагүй байгаа,зүгээр мөрөөрөө ял эдлэж байхад нь УУЧЛАЛ гэжнэг балай юмаар ял завшуулаж,одоо өнөөх нь дахиад л авилгын хэргээр шалгагдаж байгаа гэсэн,өдүүлсэн гэмт хэрэгээ илрэхлээр ХЭЛМЭГДЛЭЭ гэж ярьдаг хачин үлгэр дууриалгүй амьтан билээ,өчигдөр ТВ-ээр дандаа өөрийгөө өмөөрөөд бусдыг гүтгээд ярилцлага нь дууссан,энэ байдлаас нь харвал тэр хүн шоронд л байхаас өөр аргагүй юм шиг харагдаж сонсогдож байсан шүү,ер нь авилгын хэрэг дээр хамгийн хатуу ялыг л хэрэглэх нь зөв,дэмжиж байна.
    2016 оны 03 сарын 17