Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд ухсан нүхнээс энэ сарын 13-нд нэгэн хүүгийн цогцос олдсон харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал энэ сарын 06-наас гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан 19 настай П гэх залуу долоо хоногийн дараа ийнхүү амиа алдсан байдалтай олдсон нь энэ.
Цагдаагийн алба хаагчид айлын хашаанд байх нүхнээс нас барсан хүний цогцос олдлоо гэх мэдээллийн дагуу тус өдөр очиж шалгалтын ажиллагаа хийхэд талийгаач залуу гэрээсээ нэг л гудмын цаана байх үл таних айлын хашаанд, модоор хашсан хоёр метр орчим гүнтэй нүхэнд унаж амиа алдсан байжээ.
Тэрбээр явган суусан, толгой нь хоёр хөлнийхөө хооронд тонгойсон байдалтай байсан гэх бөгөөд баруун ташаа нь шалбарч, хамраас нь цус гоожсон байсан талаар баттай эх сурвалж мэдээллэлээ. Хүү юуны учир амиа алдсан болохыг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй
Тэрээр гэр нь Увс аймгийн Завхан суманд байдаг энэ жил оюутан болоод хотод эгчийндээ амьдардаг байжээ. Талийгаач П алга болдог тэр өдрөө хичээлээсээ ирчихээд түр гараад ирье гээд сураггүй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна