• Эхлэл
  • С.Төгс ”Asia’s next top model” тэмцээнээс хасагдлаа

С.Төгс ”Asia’s next top model” тэмцээнээс хасагдлаа

2016/03/17

"Asia's next top model" тэмцээнд Монголын загвар өмсөгч С.Төгс оролцож байгаа талаар мэдээлсэн. Харин энэхүү шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаараас шилдэг 14 оролцогчийн нэг Монголын С.Төгс тэмцээнийг орхиж буй.  

Гэлээ ч нийгмийн сүлжээнд түүнийг дэмжиж, хасагдсанд нь харамсаж буйгаа илэрхийлэн олон хүн сэтгэгдлээ үлдээжээ. Тэмцээний хөтөлбөрийн дагуу зураг авалтыг урьдчилан хийдэг. Энэ үйл явц сарын өмнө болсон талаар С.Төгс тайлбарлажээ. Харин яг тэмцээн яг цацагдахад Монголын оролцогч сошиал сүлжээгээр маш их дэмжлэг авсанд зохион байгуулагчид ч гайхсан бололтой. Ер нь уг шоуг албан ёсоор нэвтрүүлэн цацдаггүй улсын оролцогч тэмцээнд оролцож амжилт гаргах нь ховор. Гэтэл Монголын оролцогч С.Төгс ийн сошиал, инстраграммаар их дэмжлэг авсан учраас зохион байгуулагчдад цаашид Монголын оролцогчийг түлхүү анхаарах хэрэгтэй юм байна гэсэн сэдлэг төрүүлж байгаа бололтой. 

С.Төгс энэ талаар өөрийн Фэйсбүүктээ "Орж байгаа шоу маань маш олон сарын өмнө зураг авалтаа хийгээд бүх юм дуусаад удаж байгааг та бүхэндээ дуулгасан.

Ямар ч байсан миний хувьд өнөөдрийн дугаараар шоуг орхих болсноо хэлэх ёстой байх. Хүмүүсийн үзэж байгаа бичлэгэн дээр болсон бүх зүйлийн 10 хувь л гарч байгаа.

Товчлоод хэлэхэд зохион байгуулагчдын зүгээс надтай холбогдон монголчууд Фэйсбүүк, инстаграмд ийм идэвхтэй байхыг мэдсэн бол чамайг илүү удаан байлгах байсан юм гээд уг шоуг дамжуулдаг суваг гардаггүй орны моделуудыг тэмцээндээ оруулах дургүй байгаагаа хэлсэн. Гэхдээ одооноос дараагийн дугаарууддаа монгол моделуудтай ажиллахыг хүсэж байгааг мэдэгдэхэд таатай байна гэсэн" хэмээн бичжээ.

Ямартаа ч С.Төгс ийнхүү "Asia's next top model" тэмцээний шоуны анхдагч шанг татаж, зохион байгуулагчдын тооцоолж байгаагүй дэмжлэг авч чадсан байна. Магадгүй цаашид Монголын загвар өмсөгчид "Asia's next top model"-п амжилттай оролцох үүд хаалгыг нээлээ гэж хэлж болох юм. С.Төгс болон дараа, дараагийн шоунд оролцож Монголын нэрийг гаргах загвар өмсөгчдөдөө амжилт хүсье. 


Сэтгэгдэл байхгүй байна