"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын хүрээнд өнөөдөр нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм байна.
Үүнтэй холбогдуулан, Өнөөдөр 12.00 цагаас эхлэн Зүүн 4 зам, Баруун 4 зам, Бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс Чингисийн талбай хүртэлх замыг хэсэгчлэн хааж, замын хөдөлгөөнийг зохицуулна" хэмээн ЗЦГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна