Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна.
Үүнд: 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаасбусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Тэтгэлгээр суралцуулах боломжтой мэргэжлийн чиглэлийг суралцуулах түвшин тус бүрээр харуулсныг эндээс (19.06 KB) татаж үзнэ үү.
Тавигдах шаардлага
Бакалавр:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэймэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Магистр, доктор:
Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Бүрдүүлэх баримт бичиг-www.meds.gov.mn дарж авна уу
Бүртгэл
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэлwww.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, өөрийн өргөдөл гаргах тэтгэлгийн өргөдлийг сонгон, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.
Бүртгэлийн хураамж 10 000 ₮;
Сэтгэгдэл байхгүй байна