• Эхлэл
  • Шинэ төмөр замын хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа

Шинэ төмөр замын хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа

2016/03/17

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар хошууч Б.Баатархүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шинэ төмөр замын асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хэргийн үйл явц удаан байгаа. Хэрэгт холбогдуулан баривчлаад байсан

"Энержи ресурс рэйл” компанийн захирал Л.Оюунбатыг ЦЕГ-аас яаран сандран сулласан. Цагдаагийн ерөнхий газрын дарга Р. Чингис энэ хэрэгт оролцож байгаа тул албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.

Харин Шинэ төмөр замын хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас дараахь мэдээллийг өглөө.

"Д.Пүрэвбаатар өмгөөлөгч хэвлэлийн хурал хийхдээ ЦЕГ хууль бус үйлдэл хийж байна хэмээн баримт нотолгоогүй мэдээлэл цацсан. Шинэ төмөр замтай холбоотой хэргийг анх Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажил явуулж эхэлсэн. Хэргийг шалгах явцад тодорхой албан тушаалтууд холбогдсон байсан тул Улсын ерөнхий прокурорын газраас энэ хэргийг АТГ шалгах харъяалал тогтоосон. Үүний дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг прокурорын байгуулллагын хяналтан дор мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа.

ЦЕГ-аас  "Энержи ресурс рэйл” компанийн захирал О-г Шинэ төмөр замын төсөлтэй холбоотой асуудлаар тусгаарлан хорьж тодруулах шаардлага байсан учир баривчлах арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалт, мэдүүлэг авсны дараа О-г үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагагүй гэж мөрдөн байцаагч үзсэн. Ингээд ажлын хэсгээс батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явж байна.

Д.Пүрэвбаатар өмгөөлөгч ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг О-той хуйвалдаж сулласан гэх баримт нотолгоогүй гэж мэдэгдсэн. Хувь хүн болон байгууллагын нэр хүндэд хандсан гэж ЦЕГ-аас үзэж байна.

Хуулийн хүрээнд ЦЕГ-ын удирдлага тэр дундаа дарга нь хэргийн  хэрэг бүрдүүлэх мөрдөн байцаалтад шууд оролцох эрхзүйн ямар ч боломжгүй, хориглодог гэдгийг өмгөөлөгч хүн мэдэж байх ёстой. 

Цаашид аливаа гэмт хэргийг шалгах явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтэд байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан ташаа баримт нотолгоогүй зүйлийн талаар мэдээлэл өгөхгүй байхыг ЦЕГ-аас албан ёсоор анхааруулж байна гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргаар хошууч Б.Баатархүү хэллээ.

Хэрвээ удаа дараа ийм үйлдэл гаргавал Монгол Улсын хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдэгдэж байна гэв.


Сэтгэгдэл байхгүй байна