• Эхлэл
  • Шинэ үйлдвэр байгуулагдаж ажлын байр нэмэгджээ

Шинэ үйлдвэр байгуулагдаж ажлын байр нэмэгджээ

2016/03/17

Монгол улсын ажлын байр байхгүйгээс улбаатай ажилгүйдлийн тоо өсч талаар өмнө нь мэдээлж байсан.

Өнөөдөр ажилгүйдлийн тоо өссөөр байгаа нь нийгэмд замбараагүй байдал, ядуурал би болоход нөлөөлж буй хэмээн үзэж буй.

Гэхдээ залуусыг ажлаа голохгүй бол ажлын байр хангалттай байгаа хэмээн албаныхан хэлж байна.

Монгол хүмүүсийг ажлаа голдог, залхуу учир өнөөдрийн энэ ажилгүйдэл гэх зүйл бий болж байна гэж үзэх нь ч бий аж. Тэгвэл 32 мянган ажлын байр бий болсон сайхан мэдээ байна.

Тодруулбал: Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор анх 2011 онд “Сум хөгжүүлэх сан”-г байгуулж 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байсан аж.

Өнгөрсөн хугацаанд тус сангаас 122 тэрбум 653 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 23 181 ААН, иргэнд олгосон байна. Үүний үр дүнд 9272 шинэ үйлдвэр байгуулагдаж, 13 909 үйлдвэр өргөтгөж, 32 907 шинэ ажлын байр нэмэгдэж, 20 605 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

Энэ мэтчилэн ажлын байрыг бий болгох боломж нөөц Монгол улсад бий гэдгийг харуулж байна. Ажилгүйдлийн тоо буурч байж нийгэм эдийн засгийн байдал сайжрах учиртай ба зөв бодлого нь улс орны ирээдүйд маш чухал нөлөө үзүүлэх учиртай аж.


Сэтгэгдэл байхгүй байна