• Эхлэл
  • Жилд 1.2-4.2 их наяд ам.долларыг хэмнэх боломжтой

Жилд 1.2-4.2 их наяд ам.долларыг хэмнэх боломжтой

2016/03/18

Түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

2030 он гэхэд олон улсын эрчим хүчний хэрэгцээний 36 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтод хүрснээр дэлхийн эдийн засагт жилд 4.2 их наяд ам.долларыг хэмнэх бөгөөд 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Ингэснээр жилд 290 тэрбум ам.доллар зарцуулагдах аж. Мөн хүний эрүүл мэнд, газар тариалангийн бохирдлыг багасгаснаар 1.2-4.2 их наяд ам.долларыг жилд хэмнэх боломжтой юм байна.

Нар, салхи гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс 2014 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 18 орчим хувийг хангасан бол улс орнуудын бодлого, зорилтын дагуу 2030 он гэхэд энэ нь 21 хувьд хүрэх хандлагатай байгаа аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна