Өнгөрөгч хоёрдугаар сард Бургастайн боомтоор БНХАУ-руу 16 тонн махыг Увс аймгийн “Мон Тува” ХХК экспортолсон билээ. Бургастайн боомт тэгш саруудад ажилладаг.
Тиймээс ирэх сард махны экспортыг эрчимжүүлнэ гэх мэдээллийг албаныхан өгсөн юм.
Мөн Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг ХХААЯ, ГХЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын талтай хэлэлцэж байгаа гэв.
Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр болсон. Тэгвэл дараагийн ээлжид тодорхой нутгийг эрүүл бүс болгон зарлаж, бусад боомтоор мах экспортлох талаар гэрээ, хэлэлцээр хийж байгаа аж.
Монгол Улс мах экспортлох болсоныг иргэд олон талаас харж байна. Зарим иргэд үүнийг зөв хэмээн дэмжиж байхад зарим нь нэг машин мах гаргахын тулд бүхэл бүтэн боомт ажиллулж зардал гаргах хэрэг байгаа юу гэх нь бий. Харин зарим иргэд Монголын малчдын дунд хүлээлт үүссэн байна. Гурван компан 4000 тонн мах боловсруулах хүчин чадалтай гэж бодьё, 51,400 тонн махыг хэн бэлтгэж экспортлох болж байна. Энэ мэтчилэн сансрын наймаа хийгээд байна хэмээв.
Сэтгэгдэл байхгүй байна