• Эхлэл
  • Тэмцээнд явсан зургаан хүүхэд осолджээ

Тэмцээнд явсан зургаан хүүхэд осолджээ

2016/03/18

Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр буюу бямба, ням гаригт болох гэж буй. Энэүү тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотоос явсан зургаан хүүхэд автомашинтайгаа осолдож, гурван хүүхэд нь газар дээрээ нас барсан мэдээлэл гарлаа. Мөн гурван хүүхэд хүнд бэртэл авсан бөгөөд Өвөрхангай аймгийн эмчлүүлж байгаа гэжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүүхдүүдийн зорчиж явсан автомашины дугуй буудаж хагарсан учраас осол гарсан бололтой. Зорчигчид “Приус” маркийн автомашинтай явсан гэсэн мэдээлэл бас байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна