• Эхлэл
  • О.Гүндэгмаа дэд хурандаа боллоо

О.Гүндэгмаа дэд хурандаа боллоо

2016/03/18

"Монгол цэргийн баяр" Зэвсэгт хүчний 95 жилийн ойн энэ өдөр Aлдар спорт хорооны тамирчин МУГТ, Хөдөлмөрийн баатар, хошууч О.ГҮНДЭГМАА дэд хурандаа цолыг хүртлээ. Тэрээр саяхан Тайландын Бангкок хотноо болсон буудлагын дэлхийн цомын тэмцээнд 10 метрийн хийн гар бууны дасгалд 95, 100, 100, 97 = 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Өмнө нь ОУХМ Ц.Мөнхзул дээд амжилтыг 391 оноогоор тогтоож байсан юм. Хийн гар бууны дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг аж.

Монгол цэргийн баярын өдөр цол нэмсэн О.Гүндэгмаа бүсгүйд ажилд нь амжилт, аз жаргал хүсэн, Монголын нэрийг дэлхийд цууриатуулсаар байхыг INFOMONGOL.MN сайтын хамт олны өмнөөс ерөөе. 


Сэтгэгдэл байхгүй байна