НӨАТ-ын шинэчилсэн хууль оны эхнээс хэрэгжсэн. Хууль хэрэгжсэнээс хойш өдгөөг хүртэл 33 мянган 300 цэгт НӨАТ-ын баримт хэвлэн өгч буй. Гэвч хувиараа жижиг лангуу эрхлэгчид, зах худалдааны төвийнхөн баримт хэвлэхгүй байгаа юм. Тиймээс Гааль, татварын ерөнхий газраас Улаанбаатар хотын томоохон зах, худалдааны төвд бизнес эрхлэгчдэд зориулан НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, www.ebarimt.mn -ыг хэрхэн ашиглах тухай сургалт явуулахаар болжээ. Сургалтыг дүүргүүдийн татварын хэлтсээс доорх хуваарийн дагуу зохион байгуулах юм байна. Зах худалдааны төвөөс хамааран сургалтын хуваарьт өөрчлөлт орох боломжтой тул доорх утсаар дүүргийн татварын албатай холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой юм байна.
Сургалтын талаар лавлах утас:
- Баянгол дүүрэг 21254439
- Баянзүрх дүүрэг 11 460 944
- Чингэлтэй дүүрэг 11 312728
- Сонгинохайрхан дүүрэг 7018 1288
- Хан-Уул дүүрэг 70111288
- Сүхбаатар дүүрэг 70112092
- Багануур дүүрэг 7021 3343
- Налайх дүүрэг 7023 2383
Сэтгэгдэл байхгүй байна