Нийгэмд маш олон асуудал хүлээлт үүсгээд буй. Үүний нэг бол “Түрээсийн орон сууц” хөтөлбөр юм. Мөн үүнтэй адил хүлээлт үүсээд байсан ипотекийн найман хувийн зээл таван хувь болсонд иргэд ихээхэн таатай хандаж байгаа аж.
Таван хувийн зээл энэ сарын 15-нд хэрэгжиж эхэлсэн бол “Түрээсийн орон сууц” хөтөлбөр өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн иргэдийг өнөөдрөөс эхлэн, арав хоногийн турш бүртгэх аж.
Ийн бүртгэхдээ зорилтот бүлгээс хамааран өөр өөр өдөр бүртгэнэ гэдгийг Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ. Тодруулбал:
Гуравдугаар сарын 21-нд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн дээрх хөтөлбөрт өнөөдөр, маргааш бүртгүүлэхээр хуваарьт заасан бөгөөд иргэд журмын шаардлага хангасан материалыг бүрдүүлэн ТОСК дээр бүртгүүлэх юм байна.
Нийслэлийн иргэд “Буянт Ухаа 2” орон сууцны хорооллын 350 байранд бүртгүүлэх бөгөөд метр квадратын үнэ нь 5000 төгрөг байхаар тогтсон байна. Мөн энэ хөтөлбөрт Ургах наран хороолол хамрагдах боломжтой тааар өмнө нь мэдээлсэн.
Үүнээс гадна иргэдийн тоо их байгаа тул журмын шаардлага хангасан иргэдийн дунд сугалаа явуулах буюу бүртгэл дуусч, иргэдийн материалыг шалгаж дууссаны дараа сугалаа зохион байгуулах товыг олон нийтэд зарлах юм байна.
Ингээд хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийн хуваарьтай танилцъя.
№ |
Зорилтот бүлгийн ангилал |
БХБСайдын тушаалаар баталсан "Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын хүрээнд түрээсийн орон сууцанд хамрагдах квот /хувь болон тоогоор/ |
Бүртгэл болох өдрүүд |
||
Квот % |
2 өрөө 39.3 мкв |
2 өрөө 49.23 мкв |
|||
1 |
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан |
15% |
30 |
22 |
2016.03.21-22 |
2 |
Залуу гэр бүл /2016.01.01-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр нөхөр/ |
20% |
40 |
30 |
2016.03.23-24 |
3 |
Хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч |
30% |
60 |
45 |
2016.03.25, 03.28 |
4 |
Төрийн албан хаагч |
15% |
30 |
23 |
2016.03.29 |
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон байргүй болсон өрх |
5% |
10 |
7 |
||
5 |
0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй |
10% |
20 |
15 |
2016.03.30 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл |
5% |
10 |
8 |
||
|
|
100% |
200 |
150 |
|
Сэтгэгдэл байхгүй байна