Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь “Ай Ти Эм” буюу International Travel Mart олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ Мишээл экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 25-27-ны хооронд зохион байгуулах гэж байна.
Энэ жил БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно.
Үзэсгэлэнгийн үеэр эдгээр байгууллагуултай харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах боломжтой.
Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр гурван улсын төлөөлөл аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Энэ өдөр зөвхөн мандаттай оролцогчидод нээлттэй.
Та бүхэн үзэсгэлэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас аваарай.
Цахим хуудас: www.travelmongolia.org
Facebook page: Mongolian tourism association
Утас: 7000-7820
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна