Энэ өдрийг тохиолдуулан "Ус ба ажлын байр" хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ, УСУГ, ОСНААУГ-тай хамтран хийхээр болжээ.
Хэлэлцүүлэг МҮЭХолбооны төв байрны дөрвөн давхарын хурлын зааланд болно.
Мөн энэ өдөр ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээлийг Нийслэлийн 106 сургууль дээр заах юм.
Уг хичээлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна