• Эхлэл
  • Шарга морьт, Жигжидийн аманд газар өмчлүүлнэ

Шарга морьт, Жигжидийн аманд газар өмчлүүлнэ

2016/03/21

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 03-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан.

Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчийг тодрууллаа.

Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад дөрөвдүгээр сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

Төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна.


Сэтгэгдэл байхгүй байна