Энэ сарын 25-нд Хан-Уул дүүргийн 18-р сургууль дээр эпилепси буюу унаж татах өвчний тухай ойлголтыг өгч, нийгэмд таниулах “Нил ягаан өдөр” болно.
Мөн гуравдугаар сарын 26-нд Шастины нэрэмжит III эмнэлэгт “Эмч-өвчтөн-гэр бүлд зориулсан уулзалтыг тус тус зохион байгуулна.
Дээрх уулзалтуудаар уг өвчний талаарх нийтлэг ойлголтыг түгээх, тэдний сурч хөгжих, мөн ажиллаж хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэхэд олон нийтийн болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахаар зорьж байгаа аж.
Монголын нервологийн нийгэмлэгээс энэ өдрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоотой хамтарч байгаа аж.
Эпилепси өвчин нь мэдрэлийн тогтолцооны хамгийн түгээмэл эмгэгийн нэг бөгөөд дэлхийн нийт хүн амын нэг хувийг эзэлдэг байна. Гэхдээ таталт өгсөн хүн бүрийг энэ өвчнөөр өвчилсөн гэж ойлгож болохгүй аж.
Мөн дээрх өвчнөөр өвчлөгсдийн 70-80 хувь нь хорь хүртэлх насныхан байдаг аж.
Сэтгэгдэл байхгүй байна