• Эхлэл
  • НӨАТ-ын машин бол шахааны  бизнес

НӨАТ-ын машин бол шахааны  бизнес

2016/03/21

НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн 6 дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. ТҮЦ эрхлэгчид, үсчин, гуталчдад кассын машин авах боломж байхгүй учир тэд ийнхүү төр засагт хандахаар болсон байна.

Иргэдийн худалдан авах чадвар муу, амжиргааны төвшин доогуур орлогтой иргэд кг төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулж байгаа энэ үед НӨАТ-ын шинэ хууль хэрэгжисэнээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн тэд үзэж байна. Мөн татварын буцаан олголт, сугалаагаар азтан тодруулна гэх зэрэг нь иргэдийн төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар илүү татвар хурааж байгаа явдал ба кассын машин заавал худалдан ав хэмээж байгаа нь ч мөн шахааны бизнес хэмээлээ.

Түүнчлэн буцаан олголт нь үнэн хэрэгтээ иргэдээс 10 төгрөг хураан авч эргээд түүнээс ердөө хоёр төгрөгийг нь буцаан өгч байгаа аж.

Тиймээс энэ хуулийг эргэн харах хэрэгтэй ба 8000 орчим худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ хуулийг хуулийг эсэргүүцэж зарим зүйл заалтад өөрчлөлт оруулахыг шаардаж дээрх хурлыг хийгээд байна.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр хуульч Т.Атармаа “Энэ хуультай холбоотойгоор нийт ард иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. НӨАТ-ын машинтай, машингүй гэх маргаан иргэд ААН-үүдийн хооронд бий болж байна. Мөн амьдрал хэцүү байгаа энэ үед бараа бүтээгдэхүүний үнийг дур мэдэн нэмлээ хэмээн худалдаа эрхлэгчдийг буруутгаж байна. Үүнээс харахад хууль хэрэгжих нөхцөл нь ийн зөрчил бий болгоод байна. Тиймээс энэ хуулийг эргэж харж зарим өөрчлөлийг хийх хэрэгтэй” хэмээлээ.

Мөн хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 20 саяын азтан тодорлоо. Харин сая 400 саяын азтан тодорсон. Энэ тохирлын талаар Сангийн яамнаас гаргасан журам байдаг. Журам дээр тохирол үнэхээр явагдаж байна уу? үгүй юу? гэдэгт хяналт тавьж байх ёстой. Сугалааны тохирол эхэлсэнээс хойш урамшуулал огцом нэмэгдээд байна. Үүнд дурьдсан хяналт явагдаж байна уу? гэдэг дээр холбогдох байгууллагууд шалгах болсон байх гэдгийг нэмж хэлсэн юм.

Ингээд хуульч, өмгөөлөгч Б.Батбаяртай ярилцлаа.

- НӨАТ-ын машиныг худалдан авахад ямар асуудал байна вэ?

- Хуулинд энэ НӨАТ-ын машиныг үйлчилгээ эрхэлж буй бүх үйлчилгээний газар худалдан авна хэмээн заасан. Гэтэл үүн дээр 100 төгрөг олж байсан ч хамаагүй үнийн хязгаарлалтыг тогтоож өгөөгүй. Тэгэхлээр 100 төгрөг олсон байсан ч тухайн пост машиныг худалдан авахаар хуулийг буруу тайлбарлан сөрөг үр дагавар үүсгэх нөхцөал байдлыг бий болгоод байна.

Жишээ нь: 5000 төгрөгөөөр үс засдаг байлаа гэхэд 500 төгрөгийг нь татварт төлнө. Тиймээс 5500 төгрөг болгох үүрэгтэй болж байна. Энэ нь ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байгааг харуулж байгаа хэрэг. Ингээд ард түмнээс 500 төгрөгийг гаргахын тулд хязгааргүйгээр үнийг өсгөх боломжтой болж байна. Ингэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж инцляци тогтворгүй болох нөхцөл байдал бий болоод байгаа юм.

- Тэгвэл энэ хуулийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулахад юу хийх хэрэгтэй вэ?

- Энэ хуулинд сөрөг үр дагавар дагуулсан маш олон заалт байгаа. УИХ-аас баталсан тогтоолыг зөвхөн Үндсэн хуулийн цэцэд л гомдол гаргадаг. Үүнээс гадна Өргөдөл гомдолын байнгын хороонд 801 хүнээс дээш гарын үсэг цуглуулсанаар тухайн хуулийг дахин хэлэлцэх боломж бүрддэг. Өргөдөл гомдолын байнгын хороо УИХ-д оруулдаг. Тиймээс энэ хуувийг дахин хэлэлцэх нь зөв буюу маш их хортой үр дагавар гарч байгааг арилгах хэрэгтэй. Хууль амьдралд нийцэж байх ёстой.

- НӨАТ-ын сугалаа явагдаад эхэлчихсэн шүү дээ. Энэ ч гэсэн зөрчилтэй юу?

- Сугалаа лото гэдэг нь ямар нэгэн эдийн засгийн гэмт хэргийг нуун далдлах хэв шинжийг агуулж байдаг. Гэтэл заавал сугалаа явуулж байгаа нь ард түмнээсээ татвар авч байгаа энэ үйлдлийг нуун далдалж байна үзэж байгаа. Энэ мэтчилэн олон зөрчил байгаа тул энэ хуулийг түр түдгэлзүүлээд дахин хэлэлцэх хэрэгтэй.

Мөн энэ үеэр худалдаа эрхлэгч Т.Дэлгэр “НӨАТ дээр хувь иргэн гэж оруулсанаас болоод Монгол Улсын иргэн болгон НӨАТ төлөгч боллоо. НӨАТ-ын машиныг үнэгүй өгсөн ч авахгүй.  Энэ бол шахааны  бизнес” хэмээв.

Ч.Гэрэл

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна