• Эхлэл
  • ТОСК-ийн гадаа урт дараалал үүсжээ

ТОСК-ийн гадаа урт дараалал үүсжээ

2016/03/21

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийслэлийн иргэдийг өнөөдрөөс эхлэн, арав хоногийн турш бүртгэх талаар өмнө нь мэдээлсэн.

Бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ТОСК-ийн гадаа урт дараалал үүссэн байна.

Биднийг очиход хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд маш олон байсан ба гуравдугаар сарын 21-ны шөнийн 03 цагаас эхлэн оочирлосон байлаа.

Энэ оочир дараалал одоо болтол үргэлжилсээр байгаа ба өглөөний 6 цагт ирсэн иргэн 15 цагийн үед дотогшоо орж бүртгэлээ хийлгэжээ.

Мөн өнөөдөр хуваарийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэд бүртгүүлж байгаа ба энэ хэсэгт хамрагдах иргэд маргааш ч мөн бүртгүүлэх юм байна.

Иргэд журмын шаардлага хангасан материалыг бүрдүүлэх ёстой ч зарим иргэд сайтар ойлгоогүй бололтой.

Түүнчлэн дээрх хөтөлбөрийг сайшаах нэгэн байвч зарим иргэд хэнд ч ашиггүй хөтөлбөр, гэхдээ байршлийн хувьд хотын төвөөс зайдуу ч гэлээ агаартай газар байх нь  хөгшин хүнд сайн хэмээн ярьж байна. Үүнээс гадна маргааш гэхэд үүнд бүртгүүлнэ гэвэл өнөөдөр хонох шаардлагатай, сугалаа сугалах талаар аз л мэдэж хэмээн өгүүлэх хөгшид өнөөдөр ТОСК-ийн гадна дарааллан зогсож байлаа.

Ингээд зарим иргэд дээрх хөтөлбөрийн талаар хангалттай мэдээлэл аваагүй байгаа бол үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг авна уу.

“Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах вэ?

Орон сууцны түрээсийн үнэ 200-280 мянган төгрөг болно

Д.Алтанхуяг:Тав хүртэл жил байр түрээслэх боломжтой

 


Сэтгэгдэл байхгүй байна