• Эхлэл
  • “Сентерра Голуд”-ын маргааныг пүрэв гаригт хэлэлцэнэ

“Сентерра Голуд”-ын маргааныг пүрэв гаригт хэлэлцэнэ

2016/03/21

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нар "Сентерра Гуолд" ХХК-ийн Гачууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын лизензийг хууль бусаар олгосон учир цуцлах нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрөгч хоёрдугаар сарын 5-ны өдөр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авах үндэслэлтэй хэмээн үзэж, шүүх хурлын товыг гаргахаар болсон талаар мэдээлсэн билээ.

Энэхүү нэхэмжлэхийг хүлээн авснаар “Сентерра Гоулд" компанийн маргаан бүхий Ашиглалтын тусгай зөвшөөрөл болох А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл хугацаанд тус ордыг ашиглах боломжгүй гэж өмгөөлөгч Г.Батбаатар мэдэгдэж байгаа билээ.

Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс шүүх хурлыг гуравдугаар сарын 24-ний 10.30 цагт энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхээр товлосон гэсэн мэдээлэл байна.

“Ноён уулаа аварья” хөдөлгөөнийхний зүгээс Ашигт малтмалын газар хууль зөрчин “Сентерра гоулд” компанид Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэж байгаа юм.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна