Нийслэлийн хэмжээнд гал түймэр болон гэмт хэргийн гаралтын өсч байна. Өчигдөр л гэхэд 13-р хорооллын автобусны урд талд байрлах “Somang plaza”-н өмнө гал гарсан тухай бид мэдээлсэн.
Гал түймэр гарах болсон шалтгаан ил задгай хог хаягдал шатааснаас болж байгаа аж. Тиймээс иргэд ААН байгууллагууд ил зайдгай хог хаягдал дээр цогтой тамхи хаях, санаандгүй байдлаар гал асах аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Мөн хулгай дээрмийн хэрэг ихэсч байгаа энэ үед гэмт хэргийн хохирогч болхоос урьдчилан сэргийлж шөнө орой ганцаараа явахгүй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.
Өнгөрөгч амралтын өдөр буюу гуравдугаар сарын 20-с 21-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 123, зөрчлийн 1123, согтуугийн 376, зам тээврийн ослын 209 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 62 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 7 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 32, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 7, осол 4 гарч 8 хүн гэмтсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тиймээс иргэд ААН байгууллага дээрх аюулт байдлаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна