• Эхлэл
  • Долларын ханш өсөхийн хэрээр ААН-үүд хохирч байна

Долларын ханш өсөхийн хэрээр ААН-үүд хохирч байна

2016/03/22

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш анх удаагаа суларсан талаар мэдээлж байсан. Тэгвэл ам.долларын ханш эргэн өссөөр байгаа буюу хоёр төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 18-нд Арилжааны банкууд нэг ам долларыг 2042 төгрөгөөр авч, 2052 төгрөгөөр зарж байна.

Харин “Найман шарга” дээр нэг ам.долларыг 2049-2051 төгрөгөөр зарж байна.  Улсын төсөвт нэг ам. долларыг 2030 төгрөгөөр тооцож суулгажээ.

Цаашид ханш өссөөр 3000төгрөг хүрэх вий гэсэн айдас нийгэмд байгаа аж.

Долларын ханш өсөхийн хэрээр валютын зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч өнөөдөр ханш 2050 төгрөгтэй тэнцэх болжээ. Мөн ам.долларын ханш, найман хувийн зээлийг сонгуультай холбон ярих иргэд ч байлаа. 

Ингээд иргэдийн яриаг хүргэе. 

Иргэн: Долларын хадгаламжын хүүг 0 хувь болговол, долларын 1500 хавьцаа л өөрөө бууна.

Иргэн: Долларын ханшийн зөрүүгээс хувь хүмүүс сүйрч байна. Таван жилийн өмнө орон сууцны зээлийг доллараар авсан, тэр үед долларын зээл нь хүү багатай байсан. Банк зээлийг төгрөгт шилжүүлэхийг зөвшөөрсөн, гэхдээ өнөөгийн ханшаар. Бид хуулиа мэддэггүй юм байна, банк ч хуулиа биелүүлдэггүй юм байна.

Ер нь орон сууцны бүх зээлийг найман хувьд яагаад оруулж болдоггүй юм бол. Найман хувийг тав болгосон журмыг сонгуулийн шоу, хөдөөгийнхөн болон гэр хорооллынхонд ая тал зассан жүжиг гэж ойлгож байна. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлттэй огт хамаагүй газар барьсан байруудад "Таван хувийн зээлд хамруулна" гэсэн зарлал зөндөө л байх юм.

Иргэн: Олон тэрбумаар зээл авчихаад, Рио Тинто нь Оюу толгойн төслийг ашигтай байгаа гэдгийг дэлхийгээр нэг гайхуулж байхад доллар нь өсөж байна. Энэ бол зүгээр нэг өсөлт биш байх ёстой.

Иргэн: Долларын ханшаа буулгаж чадахгүй сонгуультай золгоод бидэнд юугаа ярих гэж байгаа юм бол доо одоогийн эрх баригчид. Энэ ханшийг ямар жолоогүй болгож байгаа хүмүүс бол дээдчүүл бас ченжүүд. Ханшийг барих зөв бодлого хэрэгтэй байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна