Мах ногооны үнэ

2016/03/22

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч байна. Үүнийг НӨАТ-тай холбон ярьж байгаа бөгөөд ханшийн өсөлт хэзээ тогтвортой болох вэ? гэсэн асуулт байна. Наймаачид дур мэдэн үнэ ханшаа нэмдэг. Харин иргэд тэдний хэлсэн үнээр л бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас өөр замгүй болдог байна. Үүнд хяналт зохицуулалт шаардлагатай байгаа гэдгийг иргэд хэлж байна. Гэхдээ сүүлийн хоногуудад махны үнэ тгогтвортой байгаа талаар үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Ингээд мах, хүнс, ногооны үнийг сонирхуулъя. 

Махны дундаж үнэ

2016 оны гурав дугаар сарын эхний гурван долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5980 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6955 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 100 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 85 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна. 

Гурилын үнэ 

2016 оны гурав дугаар сарын эхний гурван долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, нэг дүгээр зэргийнх 1000-1300 төгрөг, хоёр дугаар зэргийнх 780-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна.

Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, нэг дүгээр зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2016 оны гурав дугаар сарын эхний гурван долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.


Сэтгэгдэл байхгүй байна