• Эхлэл
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагон туршилтын аялалд гарлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагон туршилтын аялалд гарлаа

2016/03/22

Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар дахь вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай вагон тоноглосон.

Тэгвэл уг вагоныг өчигдөр 09.40 цагаас Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд залган туршилтын аялалд явуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос тэргэнцэртэй дөрвөн иргэнийг туршилтын аялалд оролцуулсан бөгөөд өргөх, буулгах механизмуудын хэвийн ажиллагаа болон тэргэнцэртэй иргэд зорчиход бэрхшээл тулгарах эсэхийг олж тогтоох гэнэ. Улмаар аялалаас ирэхэд нь гарсан дутагдлыг засч, ирэх долоо хоногоос байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх аж.


Сэтгэгдэл байхгүй байна

  • ганбаатар
    Өнөөдрийн байдлаар дэлхий дээр нэгтэбум гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа байдаг. Аливаа хүн амьдрлынхаа тодорхой нэг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй болж, эсвэл насан туршдаа бэрхшээлтэй болдог байна. Иймд хөгжлийн бэрхшээл гэдгийг хэдхэн хүний асуудал мэт харж болохгүй. ХБ-тэй хүн чөлөөтэй зорчин явж болох замтай үйлчилгээний газрууд их байгаа хот цаашлаад хүний эрхийг дээдэлсэн энрэнгүй засаг, захиргаатай улс болж харагдана. Ийм ажлыг улс төрийн шоу болголгүй байнгын хэвшүүлэх хэрэгтэй.
    2016 оны 03 сарын 23
  • zochin
    Neg ch gesen gegeeleg medee baina. Obooch dee
    2016 оны 03 сарын 22