НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байгаа тухай нийслэлийн зургаан дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Тэд энэхүү хууль нь иргэдэд эдийн засгийн дарамт учруулж байгаа хэмээн үзэж төр засагт хандах болсон буюу дээрх хуулийг түр түдгэлзүүлж өөрчлөлт оруулахыг шаардаж байгаагаа хэлсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Мөн энэ үеэр худалдаа эрхлэгчид НӨАТ-ын машиныг үнэгүй өгсөн авахгүй, энэ нь шахааны бизнес хэмээсэн юм.
Үүнээс гадна иргэдээс НӨАТ-ын кассын машинтай холбоотой гомдол ирээд байгаа билээ. Энэ нь зарим жижиг бизнес эрхлэгчид байх бөгөөд хүнсний дэлгүүрүүд сугалааны кодтой тасалбарыг өгөхгүй, НӨАТ-ын кассын машин эвдэрсэн гэх зэрэг хариулт өгч байна гэв.
Хуулинд НӨАТ-ын кассын машиныг аваагүй тохиолдолд хариуцлага тооцно гэж заасан байдаг аж. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш улсын хэмжээнд 12 мянган кассын машин ажиллаж байсан бол одоо 33 мянга болсон байна. Мөн 50 сая төгрөгөөс дээш орлого бүхий НӨАТ суутган төлөгчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд бүгд кассын машинтай болж, НӨАТ-ын баримт өгдөг болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна