Аж ахуйн тооллого ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ны хооронд болох гэж байна.
Үндэсний статистикийн хорооноос улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр 1991 оноос эхлэн 1994, 1998, 2006, 2011 онуудад дээрх тооллогыг хийж байжээ.
Тэгвэл энэ удаагийн тооллогыг удирдан зохион байгуулж, тооллогын дүнг 2016 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, тооллогын холбогдох үзүүлэлтүүдийг аж ахуйн нэгжүүдийн татварын тайлангийн нэгтгэлд тусган, мэдээлэл харилцан солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус даалгасан байна.
Мөн аж ахуйн нэгжийн тооллогод өөрийн нутаг дэвсгэрт оршин байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов. Тооллогыг технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голчилж, уламжлалт аргыг хослуулан явуулах бөгөөд уламжлалт аргаар явуулахад 790 гэрээт ажилтан оролцох аж.
Сэтгэгдэл байхгүй байна