Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгааг иргэд хэлж байна. Нийгэмд бэлэн мөнгөтэй хүн ховор болж, өрөнд орсон хүмүүс олон бий болжээ.
Банкны зээлгүй хүн гэж бараг байхгүй бөгөөд энэ зээлээ сар бүрийн цалингаасаа төлөх гэхээр байгууллага нь цалингаа өгөхгүй байсаар хүү нь өсч иргэдийн нуруун дээрх ачаа улам л нэмэгддэг байна.
Үүнээс үүдэлтэй хэн нэгнээс хүүтэй мөнгө зээлэх болсон. Тэгвэл энэ байдлыг хуулиар хориглосон байна.
Тэгвэл УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхлэх аж.
Гэхдээ хуулийн шинэчлэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байна. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгосон буюу иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хориглосон байна.
Харин иргэд энэхүү хуулийг ийн дүгнэж байна.
Иргэн: Банк санхүүгийн байгууллагын эдийн засгийн лобби байна. Бүх хүн банкнаас мөнгө зээлэх ёстой гэвэл энэ чирэгдэл болно. Банкиас зээл авах гэхээр бүрдүүлэх материалаас эхлээд хугацаа орно. Харин хувь хүнээс хүүтэй зээл авахад тийм ч их хугацаа орохгүй.
Иргэн: Банкнаас зээл авахад бүрдүүлэх материал их, шалгуур, шаардлага өндөр, хугацаа ордог болхоор иргэд хувь хүнээс зээл авдаг. Энэ нь ч бидэнд амар хялбар байдаг. Яаралтай мөнгө хэрэг болсон болоод л зээл авч байгаа. гэтэл яараад байхад банк нь мөнгөө гаргаж өгөх гэж хэдэн хоног чирэгдэл болдог шүү дээ.
Иргэн: Иргэдийнхээ эрх ашгийг зөрчсөн хууль гаргадаг нь манай төрийн эмгэнэл шүү дээ. Хууль гаргаал байна, гэтэл иргэдийн эрх ашиг зөрчигдсөн өөрсдийнхөө халаас руу чиглүүлсэн хууль батална. Шал дэмий юманд цаг, мөнгө үрж байхаар түмэндээ хэрэгтэй нэг ч гэсэн хогийн сав тавих хэрэгтэй. Энэ хууль бол бас л эрх ашгийг зөрчиж байна. Хүн болгон банкинд очиж мөнгө зээлхээр хоног алдаж чадахгүй. Харин хувь хүнээс зээл авна гэвэл цагийн дотор болох байх даа. Үүнийг хуульчилахгүй зүгээр нээлттэй хэвээр нь үлдээхээр яагаад байдаг юм бол.
Сэтгэгдэл байхгүй байна