• Эхлэл
  • “Хо-Ре-Ка” үзэсгэлэн болно

“Хо-Ре-Ка” үзэсгэлэн болно

2016/03/23

Ирэх дөрөвдүгээр сард “Мишээл экспо” төвд “Хо-Ре-Ка” үзэсгэлэн болно.

ХХААЯ, Монголын зочид буудлын холбоо, “Найрсаг Улаанбаатар” төслөөс хамтран жил бүр зохион байгуулдаг зочид буудал, ресторан, зоогийн газрын хангамж, тоног хэрэгслийн “Хо-Ре-Ка” үзэсгэлэнг энэ удаа АСЕМ-ын Дээд төвшний уулзалтад зориулан ирэх дөрөвдүгээр сард “Мишээл экспо” төвд зохиохоор болсон байна.

Дээрх “Хо-Ре-Ка” үзэсгэлэнд АСЕМ-ын зочдод үйлчлэх хоол хүнс, зочид буудлын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн болон АСЕМ-ын түнш зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудын дунд ур чадварын уралдаан явуулах болжээ.

Мөн Дээд төвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын түнш орнуудаас буцалтгүй тусламжаар ирэх зарим тоног төхөөрөмж, зочид буудлын тавилга хэрэгслийг түнш зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээний нөхцлийг эцэслэхийг ажлын хэсгийн дарга П.Цагаан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Түүнчлэн АСЕМ-ын түнш зочид буудлуудад МХЕГ, ТТХГ, Кибер аюулгүй байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас хийгдэх шалгалтуудыг нэгдсэн журмаар зохион байгуулахаар хэлэлцлээ.

Үүнээс гадна АСЕМ-ын уулзалтын үеэр үйлчлэх авто машинуудыг онцгой албан татвар болон, гааль нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тусгай зориулалтын автомашины жагсаалтыг энэ сарын 7-ны Засгийн газрын тогтоолоор баталсан. Тэгвэл тусгай зориулалтаар буюу цагдаагийн цуваанд ажиллах 52 ширхэг Приус-30 машиныг оруулж иржээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна