• Эхлэл
  • Фото зургийн уралдаан зарлажээ

Фото зургийн уралдаан зарлажээ

2016/03/23

Дэлхийн усны өдөр болж буйтай холбоотойгоо “Нэг өдөр, нэг цагт, нэг зэрэг” гэсэн уриатайгаар ЕБС-ийн 120 сургуульд усны нөөц, эрүүл мэндийн ач холбогдлын талаар дээрхи байгууллагууд хамтран хичээл заах, усны зохистой хэрэглээний талаар мэдээлэл түгээх, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр “Ус ба ажлын байр” сэдэвтэй фото зургийн уралдаан зарлаж, сэдэвтэй уялдсан агуулгатай зургийг шалгаруулах болсон тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг тэмцээнд ороход хэрэгтэй зүйлсийн жагсаалт гарчээ. Үүнд 

Хамрах хүрээ:

Гэрэл зураг сонирхогчид болон аж ахуйн нэгж байгууллага

Сэдэв:

“Ус ба Ажлын байр”

Хугацаа: Уралдаан 2016 оны 03 дугаар сарын 22-оос 03-р сарын 25

/Зураг хүлээж авах хугацаа: 2016.03.22-2016.03.24-ны хооронд хүлээн авна/ 

Хэрэгжүүлэгч  байгууллага: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/

.Тавигдахшаардлага:

Уралдаанд ирүүлэх бүтээл нь ажлын байран дээр авагдсан байх,

Уралдааны зорилго сэдэвт нийцсэн байх

Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх, /бусдын гэрэл зураг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу/

Гэрэл зургийг овог нэр, холбоо барих утасны дугаарын хамт илгээнэ

Гэрэл зурагт авагдсан тухайн үйл баримтын хаяг, огноо тодорхой байх

Гэрэл зураг нь архи тамхи, садар самуун сурталчилсан утга агуулгагүй байх

Хувь  хүний нэр хүнд хувийн нууцтай холбоотой хууль зөрчсөн бүтээлийг авахгүй.

Уран сэтгэмжээр авсан зохиомжит гэрэл зураг байж болно.

Уралдаанд ирүүлэх материалыг шалгаруулах журам:

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн удирдлагууд болон мэргэжлийн гэрэл зурагчдаас бүрдсэн баг шүүнэ. Байр эзэлсэн бүтээл нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн өмч болно. Уралдаанд ирүүлсэн бусад бүтээлийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ном товхимолд ашиглах бол гэрэл зурагчны нэрийг дурдана.

Бүтээлийг хүлээн авах хаяг:

ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ЯАМ, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН,

Хаяг: Улаанбаатар хот, 13381, Баянзүрх дүүрэг, Энхтайваны гудамж 17,

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрдэм шинжилгээний ажилтан:  Д.Циенцогзол

Холбоо барих утас: 976-89917996

И-мэйл хаяг: tsientso 9881@yahoo.com

Уралдааны шагнал урамшуулал:

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс нийт гурван байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

1-р байр: Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл

2-р байр:Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл

3-р байр:Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл

Шагналыг 2016 оны 03-р сарын 25-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хурлын зааланд гардуулна.


Сэтгэгдэл байхгүй байна