• Эхлэл
  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно

2016/03/23

Өчигдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 22-ний өдрийн Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 23 хувьцаат компанийн нийт 6,372 ширхэг хувьцаа арилжигдсан байна.

Мөн 914 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 96,319,081.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

 Энэ өдөр "MSE ALL" индекс 805.84 нэгж болж 0.20 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,301,407,861,659.00 төгрөг болсон байна. Үүнээс гадна “Мик Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн №16/24 тоот тогтоолоор “Мик Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт хуралдахаар болов. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

- Компанийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах,

- Компанийн ногдол ашгийн талаар гаргасан ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах,

- Компанийн дүрэмд оруулах өөрчлөлтийг батлах тухай,

- Компанийн ТУЗ-ийн зардлын 2016 оны төсвийн төслийг батлах,

Тус компанийн хувьцаа эзэмшигчид 2016 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хооронд үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандаж эсвэл компанийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын даргад  мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болох аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна