Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 7.2 сая ам.доллар, 12 сая юань худалдан авчээ.
Арилжааны банкуудаас ам.доллар, юань худалдан авах, 4.5 сая юань зарах санал тус тус ирүүлсэн байна.
Улмаар Монголбанк 2050.05 төгрөгийн нэг ханшаар 7.2 сая ам.доллар, 314.55 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлжээ.
Харин өнөөдрийн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснээс уг саналыг 100 хувь биелүүлсэн хэмээн мэдээллээ
Сэтгэгдэл байхгүй байна