• Эхлэл
  • 1200 төгрөгийн худалдан авалт хийж азтан болжээ

1200 төгрөгийн худалдан авалт хийж азтан болжээ

2016/03/25

Хэдхэн хоногийн өмнө НӨАТ-ын сугалаанд 400 сая төгрөг хожсон иргэн олдоогүй байгаа талаар шуугиан тараад байсан.

Тэгвэл 400 сая төгрөгийн азтан баримтаа одоог хүртэл бүртгүүлээгүй учраас олдоогүй юм байна. Азтан Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийсэн бөгөөд зтаны хувьд www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх, эсвэл баримттайгаа Гааль, татварын ерөнхий газарт ирэх шаардлагатай юм.

 Бүртгүүлсэн тохиолдолд тухайн иргэний 400 сая төгрөгийг ямар нэг татваргүйгээр олгохоор зохицуулалт хийжээ. Үүнээс гадна дахин азтанууд ар араасаа төрсөөр байна. Тодруулбал: “Хас” банкны жолооч М.Бортолгой 1200 төгрөгөөр худалдан авалт хийгээд дөрвөн сая төгрөгийн азтан болжээ.

Түүн шиг НӨАТ-ын урамшууллаар дөрвөн сая төгрөгийн эзэн болсон дөрвөн иргэнд өнөөдөр азын мөнгийг нь гардуулсан юм. Тэд 1200-6300 төгрөгийн хооронд худалдан авалт хийсэн нь ийнхүү аз дагуулжээ. Харин нөгөө хоёр азтаны хувьд “Скаймедиа”-гийн төлбөрөө төлсөн, мөн 5000 төгрөгийн худалдан авалт хийсэн аж.

Энэ мэтчилэн худалдан авалтын мөнгөний хязгаар хамаарахгүй азтан тодорч байгаа нь сайхан хэрэг гэлтэй. Азтанууд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд дараа дараагийн азтан хэзээ тодрох бол гэдэг хүлээлт үүсгээд буй аж.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна