Саяхан буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ны “Дундад ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч ГССҮТөвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амь нас нь хохирсон хэрэг гарсан.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн газраас анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан зөвлөж өгсөн. Үүнд:
- Хашаандаа нохойтой тохиолдолд өдрийн цагаар нохойг сул тавихгүй байх
- Хаалга, хашаандаа анхааруулсан таних тэмдэг заавал байршуулах
- Мал эмнэлэгт бүртгүүлэх, тогтмол вакцинд хамруулах
- Зохих хамгаалалт буюу хошуувч, хүзүүвчтэй байлгах шаардлагатайг анхааруулсан байна.
Мөн гуравдугаар сарын 25-ны өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод хүн рүү чоно дайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад тэнд явж байсан 30-40 насны хоёр хүнийг чоно барьсан байсан бөгөөд уруулсан хүмүүсийг ГССҮТ-д хүргэгдсэн ба биеийн байдал сайн байгаа талаар мэдээллээ.
Мөн иргэд чоныг устгаж аюулгүй болгосон ба чоно хоёр хүнийг барихаасаа өмнө хоёр үхэр болон хоёр нохойг хазжээ. Тиймээс хазуулсан хоёр нохойг тэр дор нь устгаж, хоёр үхэрт Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж байгаа аж. Энэхүү хэргийг Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үүнээс гадна Нийслэлийн хэмжээнд гарах гэмт хэргийн гаралтын тоо өссөөр байгаа билээ.
Тэгвэл 2016 оны гуравдугаар сарын 24-с 25-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 140, зөрчлийн 1074, согтуугийн 290, зам тээврийн ослын 268 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 83 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 9 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 41, халаасны хулгайн гэмт хэрэг 2, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 2, залилан мэхлэх гэмт хэрэг 2, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 16, осол 6 гарч 8 хүн гэмтсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна