• Эхлэл
  • Эрсдэлтэй 66 барилгын 24 нь зөрчлөө арилгажээ

Эрсдэлтэй 66 барилгын 24 нь зөрчлөө арилгажээ

2016/03/25

Цаг агаарын байдал сайжирч дулаарах үед Нийслэлийн хэмжээнд зогсоод байсан барилгын ажил эхэлж байна. Ийн барилгын ажил эхэлж байгаа нь иргэдийн хувьд түгшүүртэй байдлыг бий болгоод байгаа аж.

Учир нь барилгын ажлаас болж иргэд гэмтэж бэртэх, амгалан тайван байдал алдах бүр цаашлаад амь насаараа хохирох ч тохиолдол олон гарсан нь ийн түгшүүр болоод буй.

Улаанбаатар хотод аюул дагуулж болзошгүй, эрсдэлтэй 66 барилга байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Үүнээс 24-д нь тодорхой арга хэмжээ авсны дүнд зөрчлөө арилгажээ.

Зөрчилтэй барилгын дийлэнх нь буюу 20 нь Баянзүрх дүүрэгт, Хан Уул, Сонгинохайрхан дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 27, бусад дүүргүүдэд 1-2 байгаа юм. Барилгууд батлагдсан зураг төсөлгүйгээр суурийг босгож байгаа ба бүрэн дуусаагүй зураг төслийг захиалагч, гүйцэтгэгчдээр хэсэгчлэн хийлгэсэн байна.

Дотоод хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах мөнгийг тусгадаггүй, аюулгүй байдал огт хангаагүй байна. Энэ мэтчилэн зөрчилөөс улбаатай барилгын талбай дахь хөдөлмөрийн осол буурахгүй байгаа аж.

Үүнтэй холбоотой барилга байгууламжийн угсралтын ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг зургаадугаар сарын 30-ны дотор арилгах шаардлагыг өгсөн талаар өмнө нь мэдээлсэн. Ингээд зөрчилтэй барилгуудын жагсаалтыг танилцуулъя.  

Зөрчилтэй барилгын жагсаалтыг эндээс харна уу.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна