• Эхлэл
  • Малын тоо 1.5 саяаар нэмэгджээ

Малын тоо 1.5 саяаар нэмэгджээ

2016/03/25

Энэ жилийн хувьд хөдөө орон нутагт цагаан зуд ихтэй байсан тухай өмнө нь мэдээлсэн.

Үүнтэй холбоотой малын тоо хорогдоод байгаа билээ. гэхдээ сүүлийн хоногуудад  мал төлөлж байгаа сайн мэдээ байна.

Монгол Улс 2016 оны эхэнд 23.8 сая эх мал тоолуулснаас 105.2 мянган ингэ, 952.5 мянган гүү, 1.4 сая  үнээ, 10.6 сая хонь, 9.6 сая ямаа байна.

Үүнээс одоогийн байдлаар нийт эх малын 12.2 хувь  буюу 2.8 сая эх мал төллөж 2.7 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 1.5 саяар нэмэгдлээ. 

Үүнээс 11.5 мянган ботго, 7.4 мянган унага, 46.2 мянган тугал, 1.4 сая хурга, 1.3 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.2 хувьтай байна. Нийт малын хорогдол 681.1 мянга болж өмнөх долоо хоногоос 130.0 мянгаар нэмэгджээ. Мал нэг бүрийг тооцвол тэмээ 222, адуу 25.2 мянга, үхэр 65.2 мянга, хонь 237.0 мянга, ямаа 353.5 мянга буюу оны эхний нийт малын 1.2 хувийг эзэлж байна.

 Хамгийн их хорогдолтой нь Сүхбаатар (115173), Увс (101021), Архангай (68989),  Завхан (67531), Баянхонгор (63121)  аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 1.7-3.8 хувийг алджээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна