ТВ-9 телевизийн сэтгүүлч М.Батбилэгийг “Монгол коммент” нэвтрүүлгээр нь сайн мэддэг. Харин сүүлийн үед М.Батбилэг нэвтрүүлгээ хөтөлж харагдахаа больсны учир нь ажлаасаа чөлөө авч, эхнэрээ БНСУ-д эмчлүүлж байгаа аж.
М.Батбилэгийн эхнэр нь зөөлөн эдийн хорт хавдар гэсэн оноштой одоо эмчилгээ хийлгэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хосууд байсан мөнгөө, ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөө тусламжтайгаар эмчлүүлээд байсан ч эцэстээ эмчилгээний зардлаа дийлэхээ больжээ.
М.Батбилэгийн эхнэр яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд нь аюултай байгаа гэнэ. Тиймээс салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийджээ. Сэтгүүлч М.Батбилэгийн найз нөхөд, салбарынхан, хамт олон нь өнөөдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 11:30 цагаас "Зууны мэдээ" сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлан ард түмнээсээ хандив, тусламж хүсэхээр болоод байна. "Монгол Коммент"-ийн хөтлөгч М.Батилэгийн андууд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
Залуу сэтгүүлч М.Батбилэг болон түүний эхнэрт сайхан сэтгэлт хүмүүс хандив, тусламжаа илгээвэл залуу бүсгүй эмчилгээгээ үргэлжлүүлэх боломжтой болох юм. Та бүхэн тусалж, сэтгэлийн дэм хайрлана уу. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ХАНДИВЫН ДАНС. ХААН БАНК-ны 5007453924 М.Батбилэг.
Сэтгэгдэл байхгүй байна