• Эхлэл
  • 11 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулав

11 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулав

2016/03/29

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/230 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар, барилгажилтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх чиг үүрэг бүхий  “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шинээр баталгаажуулав.


Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД-ын жагсаалтыг энд дарж үзнэ үү

 


Сэтгэгдэл байхгүй байна