• Эхлэл
  • Бүргэдчин Айшолпан охины дүрээр хүүхэлдэйн кино бүтээлээ

Бүргэдчин Айшолпан охины дүрээр хүүхэлдэйн кино бүтээлээ

2016/03/29

Бүргэдийн баярт анх удаа эмэгтэй хүн, тэр тусмаа бага насны охин оролцож түрүүлсэн явдал нь олон улсын анхаарлыг нэлээдгүй татсан.

Тэр дундаа АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-аас охины амьдралаар баримтат кино хийж, нэгдүгээр сарын 18-нд Америкт нээлтээ хийсэн юм.

Тус киноны гол дүр Айшолпан охин киноныхоо нээлтэд ээж, аавын хамт АНУ-д очиж оролцсон байна. Энэ үеэр түүний дүрээс санаа авч аниме буюу шинэхэн хүүхэлдэйн кино хийхээр болсон тухай мэдэгджээ.

Одоогоор хүүхэлдэйн киноны баатруудын дүр бэлэн болоод байгаа бөгөөд Khojin буюу бүргэдчин охин, Sacha буюу бүргэд, Yesui буюу бүргэдчин охины дүү, Khabul буюу анчны дүрүүд бэлэн болоод байгаа аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна