Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр ХУД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ч нь гэрээсээ 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан дуудлага өгч, цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөр сэжигтэн этгээдийн шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна.
Сэжигтэн этгээдийг мөрдөн шалгаж, Дархан-Уул аймгийн харьяат, урьд өмнө таван удаагийн ял шийтгэлтэй У гэгч үйлдсэнийг илрүүлжээ.
Гэмт этгээд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэргээс 10 гаруй удаагийн үйлдлээр орон байрнаас лед дэлгэцтэй зурагт, компьютер бусад эд зүйлийг хулгайлж, барьцаалан зээлдүүлэх газарт тавьсныг илрүүлж, хамтран үйлдсэн байж болзошгүй холбогдох иргэдийг мөрдөн шалгаж байна. Мөн хулгайд эд зүйлээ алдсан иргэдийг тогтоож, зурагт, гар утас бусад зүйлийг нь хүлээлгэн өгчээ.
Хохирогч иргэд хэргийг шуурхай илрүүлсэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Ард иргэд орон байрныхаа цоож, цуургыг чангатгах, вакуум цонхонд хамгаалалт хийх, болж өгвөл орон байрыг эзэнтэй байлгах шаардлагатай байгааг цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна