Монголын Залуучуудын холбооны Өмнөговь аймаг дахь салбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Залуучуудын холбооны санаачилгаар Зүүн бүсийн сумдын Залуучуудын холбооны чуулга уулзалт энэ сарын 25-26ны өдрүүдэд зохион байгуулсан аж.
Чуулга уулзалтанд Өмнөговь аймгийн Цогт Овоо, Ханхонгор, Манлай, Ханбогд, Баян Овоо, Цогтцэций сумын нийт 60 гаруй залуучуудын төлөөлөл оролцжээ.
Зүүн бүсийн сумдын “Залуучуудын холбоо”-ны тэргүүн туршлага, хийсэн ажлын тайлангаа танилцуулж, сургалт, лекцийг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаас “ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ-МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” уриалгыг гаргасан байна.
Мөн “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, Цогтцэций сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Тавантолгой ХК ивээн тэтгэсэн хэмээн Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна